Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-02-21
Дугаар 140
Хэргийн индекс 139/2020/00056/и
Шүүх Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваагийн Уранчимэг
Нэхэмжлэгч М ХХК
Хариуцагч Д.Э
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч М овогт Дын Э /ЗЮ/ нь 421456 /дөрвөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин  зургаан  / төгрөгийг М корпораци ХХК-д  2020 оны 4 сарын 1-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13294 /арван гурван мянга хоёр зуун ерэн дөрвөн/ төгрөгөөс 6647 зургаан мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос зургаан мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөг, хариуцагч Д.Эгаас 6647 /зургаан мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мкорпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

   ШҮҮГЧ                       Д.У

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.