Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-05-12
Дугаар 182/ШШ2020/01070
Хэргийн индекс 182/2020/01204/И
Шүүх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жалцаны Цэнгэл
Нэхэмжлэгч Ч.С
Хариуцагч С.У
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан  Ч.С, С.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү С.С-ийг эцэг Ч.С-ын асрамжид үлдээсүгэй.

        3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эхийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг С.У-т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Ч.С-д тус тус даалгасугай.

         4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч. С-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.У-аас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.С-д олгосугай.

       5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 /гурван/ өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.У-д хариуцуулсугай.

       6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.