Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-04-20
Дугаар 184/ШШ2020/01319
Хэргийн индекс 184/2020/00644/И
Шүүх Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхагваагийн Оюунцэцэг
Нэхэмжлэгч Э.Г
Хариуцагч О.Ж
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Өвлөх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан Э.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатч О.Жаргалсайханд холбогдох 2015 оны 12 сарын 12-ны өдрийн 99 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл боолон өвлөх эрхийн гэрчилгээ, мөн өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг гэрчилсэн үйлдэл, өвлөхөөс татгалзсан хүсэлт зэргийг тус тус хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.