Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2020-05-14
Дугаар 182/ШШ2020/01098
Хэргийн индекс 182/2020/00814/И
Шүүх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жалцаны Цэнгэл
Нэхэмжлэгч "ЦА" ХХК
Хариуцагч А.У
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.У-аас 25.210.800 /хорин таван сая хоёр зуун арван мянга найман зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЦА“ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 15.219.280 /арван таван сая хоёр зуун арван есөн мянга хоёр зуун наян/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “ЦА“ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360.101 /гурван зуун жаран мянга нэг зуун нэгэн/ төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.У-аас 284.004 /хоёр зуун наян дөрвөн мянга дөрвөн/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЦА“ ХХК-д олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                      

ДАРГАЛАГЧ                         Ж.ЦЭНГЭЛ

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.