Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-01-18
Дугаар 160
Хэргийн индекс 102/2018/01895/и
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дашцоодолын Дэлгэрцэцэг
Нэхэмжлэгч Н.Б
Хариуцагч Е ББСБ ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03385 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 8 300 000 төгрөг гаргуулах тухай Н.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-с 20 632 882 төгрөг гаргуулж хариуцагч “Е ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Н.Б-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206011496 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, баруун баян уулын 11 дүгээр гудамжны 8а тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 204 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “...хариуцагчаас 384 868 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид” гэснийг “нэхэмжлэгч Н.Б-с 372 414 төгрөгийг гаргуулж хариуцагч “Е ББСБ” ХХК-д” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “Е ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 360 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ             

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.10.12 102/ШШ2018/03385 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Чулуунбаатарын Мөнхцэцэг Н.Б "ЕШИ ББСБ" ХХК