Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-07-18
Дугаар 202/МА2019/00015
Хэргийн индекс 136/2019/00095/и
Шүүх Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Нэргүйн Батчимэг
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагч Р.Э
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 136/ШШ2019/00157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаар Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, Эрх чөлөөний гудамжны 53 дугаар байрны 8 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг, Шинэ зуун гудамжны 33-р байрны 0 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 автомашины гражийн барилгын 10 тоот граж, Субару форестер маркийн 42-43 ДГА улсын дугаартай автомашиныг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоож, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р баг, Шинэ зуун гудамжны 33-р байрны 0 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.Б, Э.Х, Э.Э нарын өмчлөлд, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг, Эрх чөлөөний гудамжны 53 дугаар байрны 8 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 автомашины гражийн барилгын 10 тоот граж, Субару форестер маркийн 42-43 ДГА улсын дугаартай автомашиныг хариуцагч Р.Эгийн өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч Р.Эгээс зөрүү 27807350,1 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 31817650 төгрөгийг,  сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

4 дүгээр заалтыг “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 614025 төгрөгөөс илүү төлсөн 157950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, үлдэх 456075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 354450 төгрөгөөс илүү төлсөн 37863 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, үлдэх 316587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 296987 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Р.Эгийн давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Р.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231301 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шлийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ

 

 

           

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.