Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-03-29
Дугаар 04
Хэргийн индекс 147/2018/00558/и
Шүүх Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дорждэрэмийн Байгалмаа
Нэхэмжлэгч Б.Э
Хариуцагч Д.Н
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг.Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 56 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт дараах дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

1.1. Тогтоох  хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Зуутраг овогт Даваагийн Номингоос бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 3 686 400 /гурван сая зургаан зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 921 600 төгрөг, Д.Нгоос Б.Эд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай”  гэснийг   “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Нгоос бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 4608000 /дөрвөн сая зургаан зуун найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, Д.Нгийн “Б.Эаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3985000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

 

1.2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд 88 678 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Д.Нгоос улсын тэмдэгтийн хураамжинд 73 933 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгох, Д.Нгоос сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78 710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д   зааснаар нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 88678 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Д.Нгоос улсын тэмдэгтийн хураамжид 88678 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, Д.Нгийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

Хоёр. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэбаатарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Дөрөв. Нэхэмжлэгч Б.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27000 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болно. 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.БААТАРСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                               С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА         

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.