Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-07-05
Дугаар 11
Хэргийн индекс 147/2019/00150/и
Шүүх Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дорждэрэмийн Байгалмаа
Нэхэмжлэгч Л.Ц
Хариуцагч Г.Э
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 05-ны өдөр      Дугаар 222/МА2019/00011                   Баруун-Урт     

 

                                         Л.Цэрэндоржийн нэхэмжлэлтэй, 

                                              Г.Эт холбогдох                 

иргэний хэргийн талаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 208 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтад дор дурдсанаар нэмэлт өөрчлөлтийг оруулсугай. 

 

          1.Тогтоох хэсгийн 6 дахь заалтын ...”Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1” гэсний дараа “63 дугаар зүйлийн 63.1.5”-д гэж, “хариуцагч Г.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг” гэсний дараа “нэхэмжлэгч Л.Цэрэндоржоос улсын тэмдэгтийн хураамжинд 50969 төгрөг тус тус” гэж нэмсүгэй.

 

2. Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   Гурав. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             О.БААТАРСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                               С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                      Д.БАЙГАЛМАА         

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.