Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-04-12
Дугаар 05
Хэргийн индекс 147/2019/00070/и
Шүүх Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Дорждэрэмийн Байгалмаа
Нэхэмжлэгч Б.М
Хариуцагч Д.Х
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 12-ны өдөр    Дугаар 222/МА/2019/00005                    Баруун-Урт    

 

                            Б.Мын нэхэмжлэлтэй, Д.Хт

                                     холбогдох иргэний хэргийн талаар

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 139 дугаар шийдвэрийн 2, 3, 8 дахь заалтуудад  дор дурдсан өөрчлөлтийг оруулсугай.

 

          1.1.  Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013.06.19-ний өдөр төрсөн хүү Х.С, 2017.09.07-ны өдөр төрсөн хүү Х.Б, 2011.11.21-ний өдөр төрсөн хүү Х.М нарыг эх Б.Мын асрамжинд байлгасугай” гэснийг  “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013.06.19-ний өдөр төрсөн хүү Х.С, 2017.09.07-ны өдөр төрсөн хүү Х.Б нарыг эх Б.Мын асрамжинд, 2011.11.21-ний өдөр төрсөн хүү Х.Мыг эцэг Д.Хын асрамжинд тус тус байлгасугай” гэж,

 

          1.2.  Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Х.М, Х.С, Х.Б нарыг 11 нас хүртэл сар бүр, тус бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 настай болтол сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Д.Хаар тэжээн тэтгүүлсүгэй” гэснийг “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Х.С, Х.Б нарыг 11 нас хүртэл сар бүр, тус бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Хаар тэжээн тэтгүүлсүгэй.” гэж,

 

          1.3. Шийдвэрийн тогтоох хэсгийн 8 дахь заалтын “... хариуцагч Д.Хаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох гэсэн шаардлагаас 140400 төгрөг, 1 жилд төлөх 3 хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцон 68979 төгрөг, бүгд 209379 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай “ гэснийг  “ ... хариуцагч Д.Хаас гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоох гэсэн шаардлагаас 70200 төгрөг, нэг жилд төлөх  2  хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ 2251200 / хоёр сая хоёр зуун тавин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид  50969 төгрөг тус тус тооцон  бүгд 121169 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

          Хоёр. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

          Гурав.Хариуцагч Д.Х нь нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

          Дөрөв.Хариуцагч Д.Хын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

          Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

           

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               О.БААТАРСҮХ

 

                                      ШҮҮГЧИД                                С.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                       Д.БАЙГАЛМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.03.18 139 Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Шарын Оюунгэрэл Б.М Д.Х