Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-07-02
Дугаар 205/МА2019/00014
Хэргийн индекс 140/2019/00066/И
Шүүх Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Бадамдоржийн Ариунбаяр
Нэхэмжлэгч Аймгийн ХХҮГ
Хариуцагч Б.Ба
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.1.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн  ХХҮГ-ийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Отгон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Ба-гээс иргэн Б.Бямбасүрэнд нийгмийн халамжийн сангаас илүү олгосон 1.235.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг Монгол улсын Нийгмийн Халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ба-гээс 1.235.000 төгрөгийг гаргуулж, Завхан аймгийн нийгмийн халамжийн санд оруулахаар тогтоож, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаагийн давж заалдах гомдлыг хангасугай гэж.

2. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ба-гээс тэмдэгтийн хураамжинд 34190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Завхан аймгийн  ХХҮГ-ийн үйлчилгээний газарт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй..

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.