Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2019-10-07
Дугаар 01781
Хэргийн индекс 102/2018/01702/И
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Азуйсэдийн Мөнхзул
Нэхэмжлэгч Р.М
Хариуцагч Э.Ц
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01819 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтын “Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, “Голден парк” хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 181 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай Э.Цгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, “Голден парк” хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 181 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хариуцагч Э.Цд ногдох хэсэг 5 207 227 төгрөгийг нэхэмжлэгч Р.Маас гаргуулж, хариуцагч Э.Цд олгож, орон сууцыг Р.М, М.Элбэрэл, М.Итгэлт, Б.Т нарын өмчлөлд үлдээсүгэй” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “нэхэмжлэгчээс 98 265 төгрөг, улсын төсвийн орлогоос хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 277 548 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Э.Цд олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.             

      

            

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                   А.МӨНХЗУЛ

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.06.17 102/ШШ2019/01819 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Нэргүйн Хангал Р.М Э.Ц