Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүхийн тогтоол
Огноо 2019-01-30
Дугаар 03
Хэргийн индекс 226/2020/00003/И
Шүүх Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Борын Дэнсмаа
Нэхэмжлэгч О
Хариуцагч Э
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч
  1. Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 156/ШШ2019/00708 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 225 дугаар зүйлийн 225.1 заасныг баримтлан  нэхэмжлэгч О-ийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаныг тогтоож, Хэнтий аймаг Бор-Өндөр сум 1 дүгээр багт байрлах 41 дүгээр байрны 16 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч Ө-ын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлсүгэй” гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348950 төгрөгөөс 267950 төгрөгийг хариуцагч Ө-аас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, үлдэх 81000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төлсөн 267950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч О-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, 81000 төгрөгийг, мөн хариуцагчийн төлсөн 267950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.