Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2020-01-29
Дугаар 08
Хэргийн индекс 150/2018/00038/И
Шүүх Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Гөлгөөгийн Давааренчин
Нэхэмжлэгч Т.Э
Хариуцагч Сайхан сум дахь ШШГА
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Түрээсийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Сэлэнгэ аймгийн Сайхан  сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 183 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтсээс барилгын хамгаалалтын бүсийн хашааны түрээсийн төлбөр 2.959.524 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.040.476 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж

2 дахь заалтыг :

“2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч  Т.Э-с тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 62.302  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т.Э-с давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээгээр буюу 62.302 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй                     

 

 

                                   ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                              Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!