Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2020-03-04
Дугаар 210/МА2020/00501
Хэргийн индекс 181/2019/01034/и
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Шаравын Оюунханд
Нэхэмжлэгч А.А
Хариуцагч АПЛ ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан АПЛ ХХК болон А.А нарын хооронд байгуулагдсан 2011 оны 10 сарын 21-ний өдрийн 809 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 401 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн, 402 тоот Үйлчилгээний талбай захиалан бариулах тухай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн Гүйцэтгэгч нь ийнхүү хойшлогдсоноос үүссэн ... нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэсэн нөхцөл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, АПЛ ХХК-аас 121 875 000 /нэг зуун хорин нэгэн сая найман зуун далан таван мянган/ төгрөгийг гаргуулж А.А-д олгож, дээрх гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.3 /а/-ийн ...Тухайн хөнгөлөлт гэрээний нийт үнийн дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна..., ...Гүйцэтгэгч нь ... давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй... гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлээс 767 325 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 977 325 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.