Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2020-03-18
Дугаар 210/МА2020/00609
Хэргийн индекс 181/2019/02361/И
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүгч Шаравын Оюунханд
Нэхэмжлэгч ПЭ ХХК
Хариуцагч АХ ХХК, О ХХК, ЖО ХХК-Д
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/00207 дугаар шийдвэрийн

    - тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дугаар зүйлд заасныг баримтлан хариуцагч “АХ” ХХК-аас 1 095 390 651 /нэг тэрбум ерэн таван сая гурван зуун ерэн мянга зургаан зуун тавин нэгэн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ПЭ” ХХК-д олгосугай” гэж,

   -тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...“ЖО” ХХК-аас гэснийг “АХ” ХХК-аас гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ПЭ” ХХК-ийн төлсөн 5 634 903 төгрөг, хариуцагч “ЖО” ХХК-ийн төлсөн 5 634 903 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                                    

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД

 

                                              ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

                                                       Ш.ОЮУНХАНД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.