Иргэний хэрэг

Хайлт хийх



// аас
// хүртэл


Бүгдийг харуулах
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
10336 шийдвэр. (хуудас 199/207)
2016.07.28 91 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Нямжавын Туяа Д.Басбиш Капитал банк
2016.07.28 90 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Нямжавын Туяа Б.Гомбосүрэн Г.Ням
2016.08.24 1470 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Дагаагийн Байгалмаа МЧХ ХХК Мотиваци ХХК
2016.09.09 1546 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Дагаагийн Байгалмаа Ю.Батбаяр Ш.Ганбаатар, О.Сайнбаяр
2016.09.07 1530 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Дагаагийн Байгалмаа Арияа ХХК Дагшин харгуй ХХК
2016.08.29 1492 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Намсрайн Батзориг Т.Оюун-Эрдэнэ Д.Оюунгэрэл, Дехор ХХК
2016.08.29 1493 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Намсрайн Батзориг С.Алтанцэцэг Камдер ХХК
2016.08.29 1494 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Намсрайн Батзориг С.Бямбасүрэн Т.Хүрэлбаатар
2016.09.02 00139 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг Ж.Сайнбаяр Ч.Оюумаа
2016.09.06 00144 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг Шим Технилоджи ХХК Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
2016.09.02 00138 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг Д.Мягмарсүрэн Б.Лхагвадамдин
2016.08.29 00134 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг П.Баттөр Н.Батбаатар Б.Шарав
2016.08.19 00133 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг Д.Оюунбилэг Б.Эрдэнэ-Очир
2016.08.19 00130 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг Хаан банкны Орхон аймаг дахь салбар Х.Жавхлантөгс Б.Отгонзаяа
2016.07.01 00123 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг Я.Борцэцэг Булган аймаг дахь шүүхийн тамгын газар
2016.09.05 09 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төмөрпүрэвийн Жаргалсайхан Г.Сэмбээжав Говь-Алтай аймаг Чандмань сумын сургууль
2016.09.05 08 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төмөрпүрэвийн Жаргалсайхан Хас банк Говь-Алтай салбар Д.Бямбаабаатар, Д.Жавзандулам
2016.09.05 07 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төмөрпүрэвийн Жаргалсайхан Н.Цэвэлмаа Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг
2016.07.01 00120 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг Р.Оюунцэцэг "Эрдэнэт үйлдвэр" ХХК
2016.06.28 00114 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг Д.Моломжамц Эмийн цэцэглэн өрхийн эмнэлэг
2016.09.05 06 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төмөрпүрэвийн Жаргалсайхан Б.Батсайхан Б.Төмөртулга
2016.06.28 00113 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг Г.Цэгмэд Б.Должинсүрэн
2016.06.24 00111 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг Ц.Эрдэнэ Л.Содномхишиг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар , Прокурорын газар
2016.06.21 00107 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг Д.Готовчулуун Н.Амарбаясгалан
2016.06.24 00109 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг М.Цэцэгмаа Д.Отгонжаргал
2016.06.21 00103 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Банзрагчийн Оюунцэцэг Л.Амгалан Дүдө ХХК
2016.07.06 05 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төмөрпүрэвийн Жаргалсайхан Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар Алтайн хүдэр ХХК
2016.07.06 04 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төмөрпүрэвийн Жаргалсайхан Т.Чимэдцогзол С.Ундармаа
2016.07.06 03 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төмөрпүрэвийн Жаргалсайхан Р.Батмөнх Говь-Алтай аймгийн засаг дарга
2016.06.21 00104 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг "Голден Бүлли" ХХК А.Бүүвэй
2016.06.21 00105 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг Хаан банкны Орхон аймаг дахь салбар М.Соёлмаа Б.Нарангэрэл
2016.07.06 02 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төмөрпүрэвийн Жаргалсайхан С.Жавзмаа Говь-Алтай эмхангамж ХХК
2016.06.21 00106 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг Э.Од-Эрдэнийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 538 дугаар шийдвэртэй Нэхэмжлэгч Э.Од-Эрдэнийн нэхэмжлэлтэй Хариуцагч М.Алтанхундагад холбогдох 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Од-Эрдэнэ Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов. Нэхэмжлэгч Э.Од-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Миний бие 2014-12-25-нд М.Алтанхундагын “Нүүүдэл" продакшнтай хамтарч ажиллахаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 3.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. М.Алтанхундага нь продакшний үйл ажиллагаа жигдрэхээр мөнгөө сард сард нь гаргаж өгнө гэж хэлсэн. Иймд би унаж байсан машинаа ломбарданд тавьж байж мөнгө өгсөн. Гэтэл энэ продакшний үйл ажиллагаа явагдахгүй бүр зогсонги байдалд орсон. М.Алтанхундагатай ярьж мөнгөө нэхэхэд янз бүрийн юм ярьж хойшлуулсаар байгаад одоо бүр утсаа ч авахаа байсан. Миний энэ байдлыг харгалзан үзэж энэ хүнээс мөнгийг минь гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч М.Алтанхундага шүүхэд гаргасан тайлбартаа: Бие 2007 оноос хойш “Нүүдэл” продакшнийг үүсгэн байгуулж хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор сургалт дугуйлан хичээллүүлэн ажилласаар ирсэн. Э.Од-Эрдэнэ бид 2 эртний танилууд бөгөөд надтай хамтарч ажиллах санал тавьж сургалтын заалаа тохижуулж тоног төхөөрөмж авч ашиг орлогоо тэнцүү хуваахаар ярилцаж тохироод үүнийхээ дагуу 2 талаас хөрөнгө оруулалт хийсэн. Э.Од-Эрдэнэ өөрийн хүсэлтээр машинаа барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан. Харин би таньж мэддэг хүмүүсээс мөнгө зээлэн өөрт байгаа зүйлээ мөн адил барьцаалуулж засвар хийх зарим материалуудыг зээлж авсан. Сургалтын багш гишүүд хүртэл боломжийнхоо хирээр мөнгөөр тусалж зарим нь бас зээлдүүлэх газарт эд зүйлсээ тавьсан. Гэтэл үйл ажиллагаа явуулахад ахин хөрөнгө шаардагдаж, тоног төхөөрөмж байхгүй, мөн засварын ажил дуусаагүйн улмаас сургалтаа явуулах боломжгүй ажлын байрны түрээсээ 3 сараар өгч чадахгүй санхүүгийн асуудалд орсон. Энэ үед Э.Од-Эрдэнэ сураггүй алга болж би өөрөө ажлын байрны түрээс болон бусад мөнгөний асуудалтай үлдсэн. Үүнийг гэрчлэх гэрч дугуйлангийн сурагч багш нар байгаа. Уг нь Э.Од-Эрдэнэ нь хамтран ажиллаж, ашиг орлогоо хувааж авна , түрээс болон өр зээлийн тал дээр адил тэгш оролцоно гэсэн боловч тэгж чадаагүй. Найз нөхөд гэж бодоод өөрөө бүх асуудлаа шийдсэн. Мөн Э.Од-Эрдэнэ надад 3.000.000 төгрөг өгсөн гэдэг үндэслэлгүй бөгөөд машинаа барьцаалсаны дараа гэр бүлийнхэндээ ихэнхи мөнгийг зарцуулсан. Үүнийг Э.Од-Эрдэнэ мэдэж байгаа ч одоо надад нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж эсэргүүцэж байна. Хэрэв нэхэмжлэлээ татан авахгүй бол хамтран ажиллаж ашиг орлогоо хувааж авна, түрээс болон өр зээлийн тал дээр адил тэгш оролцоно гэснээ биелүүлээгүй учир хариу нэхэмжпэл гаргахад бэлэн байна гэжээ. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 478 дугаар зүйлийн 478.12-д заасныг баримтлан хариуцагч М.Алтанхундагаас 1.250.000 төгрөг гаргуулж нэхэмжпэгч Э.Од-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.750.000 төгрөг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжпэгч Э.Од-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Алтан-Эрдэнээс 34.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Од-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Э.Од-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 12 сарын 25-ны өдөр М.Алтанхундага нь “...манай продакшинд хөрөнгө оруулалт хийгээч...” гэсний дагуу 2.500.000 төгрөгийг өөрийн машинаа ломбарданд тавьж авч өгсөн. Уг мөнгөөр М.Алтанхундага нь 2014 оны төлөөгүй түрээсийн төлбөр төлж, мөн өрөө болгон тусгаарлах хана хийх хавтан, шруп, хадаас, цавуу, жийргэвч зэргийг авсан. Уг хийсэн хаалт, хананууд нь өөрт нь үлдсэн. 2.500.000 төгрөгийг 500.000 төгрөгийн хүү төлж барьцаанаас би өөрийнхөө машиныг суллаж авсан. 2015 оны 2, 3 сараас хойш мөнгөө нэхэхэд хүлээж бай, байж бай, би бодож байна гэх зэргээр шалтаглаж байсан болохоос огт төлөхгүй гэж хэлж байгаагүй. Миний оруулсан 2.500.000 төгрөгийг М.Алтанхундага нь өөрөө лекц дугуйлангийн мөнгөнөөсөө төлчихнө, 1 хүүхдээс 50.000-60.000 төгрөг гэж хэлж байсан. Алтанхундага нь өөрөөсөө хөрөнгө мөнгө болон тоног төхөөрөмж нийлүүлээгүй. М.Алтанхундага нь 2.500.000 төгрөгөнд тэнцэх хэмжээний хураамж нийлүүлээгүй тэр талаар хэрэгт нотлох ямар ч баримт байхгүй байхад хамтын үйл ажиллагааны зардлыг хамтран хариуцах үндэстэй гэж үзэж 1.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Хариуцагч М.Алтанхундага давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Э.Од-Эрдэнэ бид 2 анх хамтарч ажиллаж зээл аван “Нүүдэл” продакшнаа өргөжүүлэн бүх орлогоосоо ашигаа хувааж аваад зардлаа тэнцүү тооцно гэж ярьж тохирсон. Э.Од-Эрдэнэ зээл бүттэл машинаа барьцаанд тавьчихлаа гээд 2.500.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Харин би шаардлагатай тоног төхөөрөмжийг гаргахаар болсон. 2.500.000 төгрөгөөр засварын ажил хийнэ гэсэн боловч мөнгийг засварын ажилд бүрэн зарцуулаагүй бөгөөд засварын ажил материалгүй болоод зогссон. Э.Од-Эрдэнэ гэрийнхэндээ болон өөртөө хэрэглэх гэж мөнгөнөөс үрж бас бид 2 ууж идэж ихэнх мөнгө үрэгдсэн. Зээл бүтнэ гэж найдсан байсан учраас аль аль нь санхүүгийн тооцоог гаргаж данс хөтлөөгүй. Тэгээд би барилгын материал зээлээр авсан ч засвар бүрэн дуусаагүйүйл ажиллагаа явуулах боломжгүй болж зээл ч бүтэхээ байсан. Энэ үед Од-Эрдэнэ гэнэт алга болж бүх асуудал над дээр үлдсэн. Гэр бүл найз нөхдөөс тусламж хүсэж сүүлдээ өөрийн утас, ээмэг, бөгж, нөүтбүүкийг ломбардсан. Сүүлдээ энд тэндээс өр нэхэгдэж хэцүү байдалд орж, ажлын байрны түрээс нэхэгдэж түлхүүрээ хураалгаж ажил бүрэн зогссон. 2015 оны 04 дүгээр сард түрээслэгч байрнаас гарахыг шаардаж 2015 оны 01 дүгээр сараас 4 сар хүртэлх түрээсийн төлбөр болох 2.800.000 төгрөгийн тооцооны өрөнд тоног төхөөрөмж эд зүйлсээ барьцаанд үлдээж гарсан. Одоо болтол түрээсийн төлбөрийг огт төлөөгүй. Мөн энд тэнд өртэй үлдсэн. Тэр үед ээжийн маань бие өвдөж, миний гарны гэмтэл садран ямар ч ажил хийх боломжгүй болон ээжийгээ сахих болсон. Хамтран ажиллаж орлогоос зардлаа хасан ажлаа хувааж авна гэсэн байж одоо надаас мөнгө нэхэмжилж байгаад гайхаж байна. Од-Эрдэнэ миний нэр төрд халдаж ажлыг минь дампууруулсанд гомдолтой байна. Хамтран ажиллах тохиролцоогоо бүрэн биелүүлээгүй байж зөвхөн өөрийн эрх ашгийг бодож байгаа нь илт байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: Нэхэмжлэгч Э.Од-Эрдэнэ нь хариуцагч М.Алтанхундагаас хамтран ажиллахаар оруулсан хөрөнгө болох 3 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Анхан шатны шүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгч Э.Од-Эрдэнэ хариуцагч М.Алтанхундага нар нь дуу дүрс бичлэг болон кино клипний зураг авалт хийх секц дугуйлан хичээллүүлэх, тэмцээн уралдаан арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулан ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар амаар тохиролцон нэхэмжлэгч Э.Од-Эрдэнэ нь М.Алтанхундагад 2.500.000 төгрөгийг машинаа барьцаалан ломбарднаас зээл авч өгсөн болох нь зохигчдын тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдсон байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Хамтран ажиллах гэрээгээр 2 буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүргийг хүлээх, удирдлагын бүтэц эрх үүрэг, ашиг алдагдлыг хувиарлах, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хэрхэн хуваарилах гэх мэт шаардлагуудыг зохицуулсан байх ёстой. Хэдийгээр шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан гэж үзсэн байгаа боловч энэ нь хэлбэрийн төдий шинжтэй болохыг анхаараагүй байна. Хамтран ажиллах гэрээгээр М.Алтанхундага Э.Од-Эрдэнэ нар ямар үйл ажиллагааны улмаас ямар ашиг олох хэрхэн хуваарилах, хэн ямар хөрөнгө оруулалт хийж дундаа өмчлөх ямар эд хөрөнгөтэй болох, Алтанхундага хамтран ажиллах гэрээгээр ямар хөрөнгө оруулсан болох зэрэг нь тодорхойгүй байхад хамтран ажиллах гэрээ гэж үзэж ашиг олох зорилгоо биелүүлэх боломжгүй болсноор хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон, зохигчдын төлсөн хурамжийн хэмжээг тэнцүү учраас хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон зардлаас нэхэмжлэгч хамтран хариуцах үндэстэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд буй болсон маргааны үйл баримт нь хамтран ажиллах гэрээний шаардлагыг хэлбэрийн төдий агуулсан учир хамтран ажиллах гэрээ биш гэж үзэж хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан байна гэж үзэж М.Алтанхундагаас 2.500.000 төгрөгийг гаргуулж Э.Од-Эрдэнэд олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтанд М.Алтанхундагыг М.Алтан-Эрдэнэ гэж буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй байна. Иймд Э.Од-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 538 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар М.Алтанхундагаас 2.500.000 төгрөг гаргуулж Э.Од-Эрдэнэд олгох нэхэмжлэлийн шаардлагаас 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 2 дугаар заалтанд ...М.Алтан-Эрдэнээс гэснийг М.Алтанхундагаас гэж, 34.550 төгрөг гэснийг 54.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Од-Эрдэнэд олгосугай гэж өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ БАТТӨР ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ С.Энхзул С.УРАНЧИМЭГ Ц.Энхзул Д. Өвгөнхүү
2016.07.06 01 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төмөрпүрэвийн Жаргалсайхан Говь-Алтай аймгийн Алтай сумын засаг дарга Д.Мэндбаяр, Д.Шижир
2016.06.24 00112 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг Э.Од-Эрдэнэ М.Алтанхундага
2016.06.28 00115 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг Э.Зоригт С.Хишигдэлгэр
2016.07.01 00121 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг Б.Оюун-Эрдэнэ Л.Ууганбаяр
2016.07.01 00122 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг Т.Заяа Э.Төмөрхуяг
2016.07.01 00124 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг Алтан ном ББН М.Байгалмаа
2016.07.05 00128 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг П.Уугантулга "Эрдэнэт Үйлдвэр" ХХК
2016.07.05 00129 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг Төрийн банкны Орхон аймаг дахь салбар Д.Үүрцайх Б. Эрдэнэцэцэг
2016.09.02 00140 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг Х.Уранжаргал М.Борхүү
2016.09.02 00141 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг Б.Батням "Найдвар-од" аудит
2016.09.02 00142 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг "ЭМПИПИ" ХЗХ Д.Гаантөмөр
2016.09.12 00146 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сампилын Уранчимэг Ш.Мөнгөнбат Эрдэнэт үйлдвэр ХХК
2016.06.28 00116 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Буурайн Баттөр Ж.Дунгармаа Г.Насанбаяр
2016.06.28 00117 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Буурайн Баттөр Д.Дашням Б.Эрдэнэцэцэг М.Банзрагч
2016.07.01 00118 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Буурайн Баттөр Ү.Ганбаатар Б.Цэнгэл Д.Олзвой
2016.07.01 00119 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Буурайн Баттөр С.Отгон Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс
2016.07.05 00125 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Буурайн Баттөр Д.Цэцэгээ А.Оюун-Эрдэнэ