Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-24
Дугаар 001/ХТ2016/00788
Хэргийн индекс 101/2016/0003/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч А.Борхүү
Хариуцагч “Кёнжин архитектор номад” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 780 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/01593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2 дахь заалтыг нэгтгэж “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан хариуцагч “Кёнжин архитектор номад” ХХК-аас 2 631 239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Борхүүд олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нөхөн төлж, зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтад “...73 513 төгрөг...” гэснийг “...57 049 төгрөг...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч “Кёнжин архитектор номад” ХХК-ийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.