Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-05-14
Дугаар 001/ХТ2016/00685
Хэргийн индекс 102/2015/03437/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч Б.Энх-Амар
Хариуцагч С.Майцэцэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 12 дугаар сарын 16-ны  өдрийн 102/ШШ2015/08038 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дох заалтын “ ...48.998 төгрөг гаргуулан улсын орлогод...” гэснийг,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 392 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “ “ ...тогтоох хэсгийн 2 дах заалтын “...48.998 төгрөгийг...” гэснийг “...33.302 төгрөгийг ...” гэж, үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч С.Майцэцэгээс 33.302 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Энх-Амарт олгосугай” гэж өөрчлөх ”” гэснийг тус тус хасч шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 56.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.