Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-03-14
Дугаар 001/МХ2017/00436
Хэргийн индекс 147/2016/00282/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Буян цацрах” хадгаламж зээлийн хоршоо
Хариуцагч Б.Эрдэнэчимэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 07 дугаар магадлал, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...453 дугаар зүйлийн 453.1 ...нэмэгдүүлсэн хүү 139 750 төгрөг гэснийг хасч, ...2 795 000 төгрөг гэснийг ...2 438 250 төгрөг... гэж, ...7 934 750 төгрөг гэснийг ...7 438 250 төгрөг... гэж, ...46 250 төгрөг гэснийг ...496 500 төгрөг” гэж, 2 дах заалтад “...141 906 төгрөг... гэснийг ...133 962 төгрөг... гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 646 /жаран хоёр мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.           

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.