Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-06-27
Дугаар 001/БА2017/00139
Хэргийн индекс 102/2016/04080/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Б.Ашигжаргал
Хариуцагч Н.Мөнхбат, Ч.Пүрэвзана нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 902 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Тангууд овогт Нямын Мөнхбатаас 4 800 000 төгрөг... гэснийг хасч, ...200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...200 000 төгрөгийг болон хариуцагч Н.Мөнхбатаас 4 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын гэсэн хэсэгт ...Н.Мөнхбатаас 91 750 төгрөг... гэснийг хасч, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Н.Мөнхбатаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.