Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2018-04-13
Дугаар 001/ХТ2018/00606
Хэргийн индекс 183/2017/02251/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Хуушааны Эрдэнэсувд
Нэхэмжлэгч “З” ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т, Р.Ц, М.Ц, О.М, Ж.Б
Хариуцагч “З” ОНӨААТҮГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 134 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Т-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75 439 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.