Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-06
Дугаар 001/ХТ2020/00068
Хэргийн индекс 135/2018/01184/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч ДДС ТӨХК
Хариуцагч Т ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.4.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 43 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул  Т ХХК-с дулааны төлбөр 4.064.485 төгрөг гаргуулахыг хүссэн ДДС ТӨХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 496 дугаар зүйлийн 496.2, 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул  ДДС ТӨХК-д холбогдуулан дулааны өндөр даралтын төв шугамыг 1 давхараас 0 давхарт шилжүүлэн байрлуулах, засварын зардал, нөхөн олговор 9.507.550 төгрөг гаргуулах Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 65.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан  олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.