Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2020-02-20
Дугаар 001/ХТ2020/00116
Хэргийн индекс 182/2017/03124/И
Шүүх Улсын дээд шүүх
Шүүгч Гүррагчаа Алтанчимэг
Нэхэмжлэгч ТФ ХХК
Хариуцагч МГ ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 550 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/00053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4” гэж,  нэгж талбарын 1680022/5074” гэснийг “нэгж талбарын 1681910055” гэж тус тус өөрчлөн, “угсардаг болон суурилуулдаг торон хашаа” гэсний ард “харуулын гэр” гэж нэмж, шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дах заалт нэмж “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Н.У-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас ТФ ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн дугаарын “2” гэснийг “3” гэж, “3” гэснийг “4” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ      

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2019.01.02 102/ШШ2019/00053 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Тогтохын Гандиймаа Т ХХК М ХХК
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2018.07.20 1676 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сономдовчингийн Энхтөр Т ф ХХК Н.У, М г ХХК