Цахим сан ашиглах заавар

Шүүхийн шийдвэрийн цахим санд 2011 оноос хойшхи нийт анхан шатны шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэх (цагаатгах) тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол байрлах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой шийдвэрээс бусдыг татан авах боломжтой. Мөн нийт шүүхийн цахим хуудас, и-мэйл хаяг, утас, факсын мэдээлэл авч болох бөгөөд шүүх хуралдааны зар, тойм зэргийг үзэх боломжтой.

Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгах, шүүгч, эрдэмтэн, багш, судлаач, шинжээч, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг нэг мөр, зөв хэрэглэх, жишиг тогтоох зорилготой юм.

Энэхүү цахим сан дахь мэдээллийг зөвхөн шүүхийн практик судлал, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйл ажиллагаа болон хэргийн оролцогчийн хувийн хэрэгцээнд ашиглана.

Хэрэглэгчээр бүртгүүлэх

Шийдвэрийг бүрэн эхээр нь PDF форматаар үзэхийн тулд та заавал веб сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай. Бүртгүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн зөвхөн товч мэдээллүүдийг үзэх боломжтой.

Бүртгүүлэхдээ дараахь мэдээллүүдийг үнэн зөв бөглөх шаардлагатай.

Нэвтрэх нэр Веб сайтад нэвтэрч орох нэр. Латин үсэг, цифр, доогуур зураасаас бүрдсэн 3 аас 16 тэмдэгт байна.
Нууц үг Веб сайтад нэвтрэх нууц үг. 6-аас цөөнгүй латин үсэг, тоо бусад тэмдэгтээс бүрдсэн байна.
И-майл Таны и-майл хаяг. Таны бүртгэлийг идэвхжүүлэх линкийг энэ майл хаягаар илгээх тул явуулах тул үнэн зөв и-майл хаяг оруулна уу.
Эцэг/эх/-ийн нэр  
Өөрийн нэр  
Регистерийн дугаар  Регистерийн дугаараа үнэн зөв бичих шаардлагатай. Регистерийн дугаарын эхний үсгийг кириллээр бичих ёстой.
Хүйс  
Утасны дугаар  
Ажлын газар  
Мэргэжил  
Нийт шүүхийн шийдвэрийг онлайн ашиглах журам ба гэрээ Та энэ журмыг анхааралтай уншиж танилцаад зөвшөөрч байвал журмын доор байгаа Би зөвшөөрч байна гэсэн сонголтыг зөвлөнө уу.

Эдгээр талбаруудыг үнэн зөв бөглөөд Бүртгүүлэх товчийг дарна. * тавьсан талбаруудыг заавал бөглөх шаардлагатайг анхаарна уу. Хэрвээ та үнэн зөв бөглөсөн бол доорхи мэдээлэл гарч ирнэ.

shuukh.mn deerhi burtgelee idevhjuulne uu гэсэн гарчигтай батгалгаажуулах майл ирнэ. Майл нь доорхи агуулгатай байна.

Майлээр ирсэн линкэн дээр дарж та өөрийн бүртгэлээ идэвхжүүлснээр веб сайтад нэвтрэн орж шүүхийн шийдвэрүүдийг бүрэн эхээр нь үзэх боломжтой болно.

Веб сайтад нэвтрэх

Веб сайтын зүүн гар талд байх хэрэглэгчийн буланд нэвтрэх нэр, нууц үгээ оруулан веб сайтад нэвтэрнэ. Нэвтрэн орсноор таны нэр гарч дор нь веб сайтаас гарах, нууц үгээ солих линкүүд гарах болно.

Хэрвээ нууц үгээ санахгүй байгаа бол Нууц үгээ мартсан гэсэн линкэн дарж дахин шинээр нууц үг авч болно. Веб сайт нь таны өмнөх нууц үгийг буцаан сэргээж өгч чадахгүй бөгөөд шинээр нууц үг сонгуулна.

Шүүхийн шийдвэрээс хайлт хийх

Ямар нэгэн шийдвэр хайж олохын тулд дараахь дарааллын дагуу хайлт хийнэ.

  1. Цахим сангийн веб сайтын зүүн гар талын Шүүхийн шийдвэрүүд менюнээс хэргийн төрлөө сонгоно. Эрүүгийн хэрэг, Иргэний хэрэг, Захиргааны хэрэг гэсэн 3 төрөл байна.
  2. Тухайн сонгосон хэргийн ямар шатны шүүхийн шийдвэр үзэхээ задарч гарч ирж байгаа менюнээс сонгоно.
  3. Сонгогдсон хэргийн шийдвэрүүдээс дэлгэрэнгүй хайлт хийнэ. Хэргийн төрлөөс хамааран хайлт хийх талбарууд бага зэрэг ялгаатай байна.

Эрүүгийн хэргээс хайлт хийх

Дээрхи зураг дээр харагдаж байгаа талбаруудад утга оруулан хайлт хийх боломжтой. Хайлт хийхэд анхаарах зүйлүүд

  • Заавал стандарт монгол кирилл үсгийн гарны драйвар ашиглан бичнэ.
  • Оролцогч талбарт бичсэн утгаар шүүгдэгч, улсын яллагч нараас хайх бөгөөд олон шүүгдэгчтэй тохиолдолд аль нэгний нэрийг бичихэд уг хэрэг олдох болно.
  • Шүүхийн шат тус бүрээс хамааран шүүхүүд нь өөр өөрөөр гарч ирнэ.
  • Шүүхийг сонгохгүйгээр шүүгчийг сонгож болохгүй. Эхлээд шүүх сонгоод дараа нь тухайн шүүхийн шүүгч нарыг сонгоно.
  • Хэд хэдэн талбаруудад утга оруулан хайвал тэдгээрийг бүх шаардлагыг хангасан шийдвэрүүдийг гаргана.
  • Анх менюнээс хэргийн төрлийг сонгон ороход бүх шүүхийн шийдвэр харагдаж байна. Харин хайлт хийсний дараа дахин бүгдийг харуулахын тулд Хайх товчны дор байгаа Бүгдийг харуулах гэсэн линкийг дарна.
  • Зураг дээрхи Анхан шатны шүүхийн тогтоол, Давж заалдах шатны шүүхийн магадлал, Хяналтын шатны шүүхийн тогтоол гэсэн табуудын хооронд шилжихэд аль нэг таб дээр хийсэн хайлтын үр дүн хадгалагдна. Өөрөөр хэлбэл таны хайсан зүйл байж байна гэсэн үг.

Иргэний хэргээс хайлт хийх

Захиргааны хэргээс хайлт хийх

Иргэн болон захиргааны хэргээс хайлт хийх нь эрүүгийн хэргээс хайлт хийхтэй адилхан. Харин хэргийн онцлогоос хамааран хайлт хийх талбарууд нь бага зэрэг ялгаатай байна.