Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-05-14
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Мягмар гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

Эхлэх: 09.00 цаг

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолтой, Ч.Алтанхундага, Б.Тэрбиш нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ч.Алтансүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн  шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дүгээр шүүхийн тогтоолтой, Б.Золзаяад холбогдох Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд:  Анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Мөнхбат, Х.Ганзориг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Х.Ганзоригийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Ганзориг цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Баасанхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Баасанхүүг цагаатгаж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч Б.Зориг

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Энхтөрд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 2.2, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/Шүүх хуралдаанд Б.Энхтөр цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

6. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 191 дүгээр шийтгэвэртэй, М.Бадамсүрэнд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

7. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 231 дүгээр шүүгчийн захирамжтай, Б.Ууганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 3, 17.1_2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Б.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

8. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Чулуунбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

9. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 374 дүгээр шүүгчийн захирамжтай, Ч.Ганзоригт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Булганчимэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн  шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

10. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мягмардоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Мягмардорж, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын гаргасан гомдлыг тус тус хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

11. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 589 дүгээр шийтгэвэртэй, “Эм Жи Эл медиа групп” ХХК Б.Ариунаад холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийг өмгөөлөгч О.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Өмгөөлөгч М.Шаравнямбуу Сэлэнгэ аймагт шүүх хуралдаан давахцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: М.Алдар

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Мягмар гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

Эхлэх: 09.00 цаг

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 334 дүгээр шийтгэх тогтоолтой, И.Пүрэвдаваад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1_1, 15.2_2.2, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өмгөөлөшч Д.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Өмгөөлөгч Д.Энхцэцэг Өмнөговь аймагт шүүх хуралдаан давахцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хойшлуулсан

 Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Бямбажаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Т.Мижиддоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1168 дугаар шүүгчийн захирамжтай, А.Алдар, П.Мөнхзаяа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Э.Намууны бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны  өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Тамирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Отгонзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Ган-Очирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Ган-Очир, өмгөөлөгч Б.Анхбаяр нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

6. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 288 дугаар шийтгэвэртэй, И.Төгөлдөрт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

7. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолтой, Ш.Гомбо, С.Мөнхдэлгэр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч С.Мөнхдэлгэрийн өмгөөлөгч Х.Гантулга, шүүгдэгч Ш.Гомбо нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн  шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

8. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Намуунзул, А.Тэргэл нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор П.Болормаагийн бичсэн эсэргүүцлийг үндсэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан.

 

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэргэлэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-05-15 09:03:25
Үзсэн 16

Хэвлэх | Буцах