Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-05-13
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нэг. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч Э.Сүнжидмаагийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын комисст холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгалтын Э.Сүнжидмаагаас авсан ярилцлагын 9.8 оноог хүчингүй болгуулах, мөн тус шалгалтын ярилцлагын оноог хүлээн зөвшөөрөхгүй тул дахин үнэлж дүнг гаргахыг шалгалтын комисст даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг               

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Сүнжидмаагийн нэхэмжлэлтэй Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах шалгалтын комисст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.

 

 Хоёр. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

Нэхэмжлэгч “Оддөл” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын Тендерийн үнэлгээний хороо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Тендерийг дахин үнэлэхийг даалгах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тендерт шалгарсан компанитай байгуулсан гэрээг хүчингүй болгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг             

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Оддөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын Тендерийн үнэлгээний хороо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.

Оруулсан 2019-05-15 15:53:57
Үзсэн 15

Хэвлэх | Буцах