Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-05-15
Шүүх Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2019 оны 05 дугаар сарын 15ы өдөр хянан хэлэлцсэн

Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм

2019.05.15                                                                    №07                                                      Сүхбаатар сум

Зар

Илтгэгч

Тойм

    1

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолтой, Д.Эрдэнэбат, Г.Батболд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2.1/нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэнэ.

Б.Батзориг

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэв

    2

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолтой, Д.Баттулгад /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1/ холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлоор хянан хэлэлцэнэ гэв.

Д.Буянжаргал

Шүүгдэгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав

3

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжтай, Д.Арилдийдорж, Т.Гантулга /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2/ прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэнэ.

Д.Буянжаргал

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв

4

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дугаартай шүүгчийн захирамжтай, Э.Баяртуулд /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1/ холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлээр хянан хэлэлцэнэ.

Д.Буянжаргал

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

5

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 87 дугаартай шийтгэвэртэй, Х.Даваахүүд /Зөрчлийн тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1/ холбогдох зөрчлийн хэргийг зөрчил гаргагчийн гомдлоор хянан хэлэлцэнэ.

Д.Буянжаргал

Анхан шатны шүүхийн шийтгэврийн хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр буцааж шийдвэрлэв.

Тойм гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                           Э.Ундрам

 

 

Оруулсан 2019-05-15 19:13:38
Үзсэн 18

Хэвлэх | Буцах