Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-05-16
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1.08:45

ДТҮ-н хүсэлттэй “Дөлмөнт ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Батдэлгэрийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

2.09:00

П.А-н нэхэмжлэлтэй хариуцагч  Ц.О-д холбогдох 1.030.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

3. 10:30

С.Т-н нэхэмжлэлтэй хариуцагч  Ш.С-д холбогдох авто машин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах, гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

4.10:00

МК-н нэхэмжлэлтэй хариуцагч  А.Н-д холбогдох 394.732 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

5.11:30

ДШГ ТӨХК-н нэхэмжлэлтэй хариуцагч  ШГ ХК-д холбогдох 177.986.184.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн өмгөөлөгчийн хурал давхацсан тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

6. 13:30

М.О-н нэхэмжлэлтэй хариуцагч  Б.Б-д холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

7.14:00

Ж.Г-н нэхэмжлэлтэй хариуцагч  Г.М-д холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

8.14:00

Г ХХК-н нэхэмжлэлтэй хариуцагч ФПГ ХХК-д холбогдох Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, 8.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгчийг шүүх хуралд оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

9.14:30

СД ХХК-н нэхэмжлэлтэй хариуцагч Д.М-д холбогдох 3.015.944 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

Оруулсан 2019-05-16 16:56:29
Үзсэн 18

Хэвлэх | Буцах