Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-06-03
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09:00

1. Ж.А-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Т-д холбогдох 1,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

2. Г.Х.-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох 7,731,956 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулав.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

3. А.Э-ийн хүсэлттэй Б.Г, М.М нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Оюундарь

4. Д.С-ийн хүсэлттэй Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Оюундарь

5. Ч.Э-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Лха ХХК-д холбогдох нэр төр сэргээлгэх, учирсан хохирол 9,557,450 төгрөг гаргуулах иргэний хэргийн шүүх хуралдааныг шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа, Д.Алтантуяа, Д.Оюундарь

6. ХЦШ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч АУХ ХХК-д холбогдох 34,832,799,59 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

7. Б.А-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.М-д холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

8. ДСЦТС-ТӨХК-н нэхэмжлэлтэй хариуцагч ДАУ ЗА-д холбогдох 25,329,036 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

9. ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.И, Б.З нарт холбогдогдох 5,513,235,3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

Оруулсан 2019-06-04 08:21:10
Үзсэн 4

Хэвлэх | Буцах