Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-06-06
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Пүрэв гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

 

Эхлэх: 09.00 цаг

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолтой, Э.Буянбат, Н.Ганбат нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Э.Буянбат шинээр өмгөөлөгч авч, өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолтой, Л.Өлзийбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 538 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Эрдэнэболд, Ж.Магнайбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ч.Батбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Өмгөөлөгч М.Батмөнх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

4. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 584 дүгээр шүүгчийн захирамжтай, Д.Жаргалсайхан, Ц.Оюунбаатар, О.Тэмүүжин нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор У.Дэндэвдоржийн бичсэн эсргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Пунцагдашид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах, Л.Батаа нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Пунцагдаш цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШТ/601 дүгээр шийтгэх тогтоолтой, Л.Энхболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

7. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЗ/1171 дүгээр шүүгчийн захирамжтай, А.Энхсайхан, Г.Заяабаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор П.Болормаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

8. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 295 дугаар шийтгэх тогтоолтой, Ли Гүй Мин, Б.Баярмаа нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дах заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бүрнээ, П.Төрбат нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Ли Гүй Мин, шүүгдэгч Б.Баярмаа нар цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

9. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 350 дугаар шийтгэвэртэй, Б.Энхболдод холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

10. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Төмөрбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Б.Сономжамцын гаргасан гомдлыг хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

11. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1311 дүгээр шүүгчийн захирамжтай, С.Манзармаад холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ч.Батбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

12. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 464 дүгээр шийтгэх тогтоолтой, Ө.Одончимэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэргэлэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-06-07 14:56:27
Үзсэн 15

Хэвлэх | Буцах