Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-06-04
Шүүх Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр

2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэгдсэн

шүүх хуралдааны тойм                           

2019.06.04-ний өдөр                                                                        Баян-Өндөр сум

                   

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 00480 дугаар шийдвэртэй, Г.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Төрбилэгт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэгт 29.856.950 төгрөг гаргуулах, хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу 2.750.000 төгрөгийг жил бүр төлж барагдуулж байхыг хариуцагчид даалгуулах, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.             

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 00435 дугаар шийдвэртэй Д.Баяраагийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хүсэлтээр 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.            

3. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 00519 дугаар шийдвэртэй, Б.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Билэгдэмбэрэлд холбогдох гэм хорын хохирол 12.747.940 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Уранцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

4. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00520 дугаар шийдвэртэй, “Хөүп таун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Энхцэцэгт холбогдох 17.866.667 төгрөг гаргуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7 дугаар хорооллын 8 дугаар байрны 10 тоотод байрлах 45 м.кв талбайтай 3 орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Энхцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

5. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 00566 дугаар шийдвэртэй, Н.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбатад холбогдох 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 0175303 дугаартай эд хөрөнгө хураасан актыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Эрдэнэбилэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 16 7.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.                                     

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

9

1

7              

                                                                  

 

Тойм гаргасан: Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа                                                              

              

Оруулсан 2019-06-10 09:43:02
Үзсэн 17

Хэвлэх | Буцах