Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-06-10
Шүүх Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутаас:

 

Нэхэмжлэгч “Төмөр бетон хийц” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдох “Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, татварын Улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 200015433 дугаар акт, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 200015481 дугаар актуудаар тогтоосон төлбөрийн өрийг татварын мэдээллийн баазаас хасуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг            

Илтгэгч шүүгч П.Ууганцэцэг

Шийдвэрлэсэн байдал:

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Төмөр бетон хийц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Оруулсан 2019-06-10 16:55:57
Үзсэн 8

Хэвлэх | Буцах