Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-06-11
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Мягмар гариг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

Эхлэх: 09.00 цаг

1. Хан-Уул  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Дашбалдоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өмгөөлөгч Б.Тэнгисийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 740 дүгээр шүүгчийн захирамжтай, Н.Идэрмөрөн, Х.Бакытбек, Ж.Ариунбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар дүгээр зүйлийн 1, 15.2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Баярхүүгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 562 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Ууганбаяр, Б.Болдтулга, Б.Хаш-Эрдэнэ нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр, шүүгдэгч Б.Болдтулга, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан, шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ууганбаяр, шүүгдэгч Б.Болдтулга, шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ нар цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Эрмүүн, Б.Бат-Оргил, О.Тэлмүүн, Э.Мөнххундага, О.Ганбаатар, Г.Ганмандах нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Х.Эрмүүн, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүгдэгч Б.Бат-Оргил, шүүгдэгч О.Тэлмүүн, шүүгдэгч Э.Мөнххундага, шүүгдэгч О.Ганбаатар, шүүгдэгч  Г.Ганмандах нарын өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 552 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Цогтбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Цогтбаяр цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

6. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 417 дугаар шийтгэвэртэй, Ц.Алтангэрэлд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг  прокурор Д.Нямжавын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ.

7. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 434 дүгээр шийтгэх тогтоолтой, О.Алтангэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ц.Гантулгабатын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

8. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 314 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Баасансүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 3, 216 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв

Илтгэгч шүүгч: Б.Зориг

9. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 684 дүгээр шүүгчийн захирамжтай, А.Мөнх-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 Илтгэгч шүүгч: Б.Зориг

10. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Байгаль, Демитрас Мурат /Demitras Murat/ нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ш.Хосбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

11. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1154 дүгээр шийтгэвэртэй, Ц.Энхтайванд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1, 5.4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Мягмар гариг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

 

 

Эхлэх: 09.00 цаг

 

1.Сонгинохайрахн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолтой, Э.Буянбат, Н.Ганбат нарт холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 11.4 дүгээр 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Баттөрийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

 

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Гүнбилэгтэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Гүнбилэгт,түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Гүнбилэгт цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

 

3. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Жанцанд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

 

4. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 604 дүгээр шийтгэх тогтоолтой, О.Наранбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч О.Наранбаатар, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч О.Наранбаатар цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

 

5. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Ариунжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Э.Баатар нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

6. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 283 дугаар шийтгэвэртэй, Ш.Түвдэнбалжирт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг өмгөөлөгч Н.Ариунболдын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

7. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 426 дугаар шийтгэвэртэй, Д.Очирт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

8. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолтой, П.Ганхөлөгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

9. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Алтангэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Оргил нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Алтангэрэл цахим сүлжээгээр оролцсон/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

10. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 461 дүгээр шийтгэвэртэй, Л.Дашзэвэгт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах.

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэргэлэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-06-11 15:17:12
Үзсэн 48

Хэвлэх | Буцах