Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-06-12
Шүүх Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны

шүүхээр 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцсэн

эрүүгийн шүүх хуралдааны тойм

2019.06.12                                                №10                                                Дархан

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой Д.Энхтайван, Б.Тэргэл нарт холбогдох 1 хавтас эрүүгийн хэргийг насанд хүрээгүй хохирогч О.Нандин-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлоор хойшлов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар 1., 34.16 дугаар зүйлийн 1.4.д заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч Д.Энхтайван, Б.Тэргэл нарт  холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулж, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 09:30 минутад хянан хэлэлцэхээр товлов.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолтой Д.Лувсандоржид холбогдох 1 хавтас эрүүгийн хэргийг хохирогч Ш.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолтой Э.Амгаланбаатарт холбогдох 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Э:Амгаланбаатар, түүний өмгөөлөгч Б.Цэрэнбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 43 дугаар шүүгчийн захирамжтай Г.Ганзоригт холбогдох “Хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэж сулласан захирамжийг хүчингүй болгуулах тухай” прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолтой В.Жамбаад холбогдох 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч В.Жамбаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.

Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

 

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо

ДЗ шатны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗ шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

5

13

1

19

-

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чойном

Оруулсан 2019-06-12 16:48:52
Үзсэн 12

Хэвлэх | Буцах