Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-06-12
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09:00

1. Н.У-гийн нэхэмжлэлтэй хариуцагч ЛИ ХХК-д холбогдох 24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

2. С.Э-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г-д холбогдох 13,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Даргалагч шүүгч Д.Оюундарь

3. ХХБ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б, Б.Х нарт холбогдох 34,573,001,10 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулав

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

4. Б.Я-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Н-д холбогдох 1,830,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд Хариуцагчийн оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

5. Ж-гийн нэхэмжлэлтэй хариуцагч ЛИ ХХК-д холбогдох Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц болон авто зогсоолыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр хойшлуулав

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

6. Б.Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-д холбогдох 11,840,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийгн шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулах, нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулав

Даргалагч шүүгч Д.Оюундарь

7. Д.Т-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ДУА ШШГГ-т холбогдох хоёрдахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг Гуравдагч этгээдийн хэргийн материалтай танилцах үндэслэлээр хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

8. Б.Б-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.О-д холбогдох 3,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

9. С.Ө-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.У, Ч.О нарт холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

10. М.А-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.М-д холбогдох гэр бүлийн дундын өмчөөс 21,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд Хариуцагчийг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Оюундарь

11. А.Ж-ийн нэхэмжлэлтэй ЛИ ХХК-д холбогдох байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг гуравдагч этгээдийн хэргийн материалтай танилцах хүсэлтээр хойшлуулав

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

12. Б.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

Оруулсан 2019-06-12 17:11:22
Үзсэн 6

Хэвлэх | Буцах