Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-07-01
Шүүх Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

ТӨВ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

 

  /2019.06.24-ний өдрөөс 2019.06.28-ны өдрийг хүртэл/

 

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр                                                           Зуунмод  сум

Даргалагч, шүүгч Д.Зоригтбаатар

Д.Батбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, шүүх хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минутад товлов.

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр                                                          Зуунмод  сум

Даргалагч, шүүгч Д.Зоригтбаатар

“Аргалант ургац” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, шүүх хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутад товлов.

2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр                                                           Зуунмод  сум

Даргалагч, шүүгч Д.Зоригтбаатар

“Мөнх-Агит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, шүүх хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутад товлов.

2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр                                                           Зуунмод  сум

Даргалагч, шүүгч Д.Зоригтбаатар

“Сибукторн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, шүүх хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минутад товлов.

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр                                                           Зуунмод  сум

Даргалагч, шүүгч Д.Зоригтбаатар

“Нью семетри” ХХК-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

 

2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр                                                           Зуунмод  сум

           Даргалагч, Ерөнхий шүүгч Б.Хажидмаа, шүүгч Ч.Одсүрэн, шүүгч Л.Батбаатар

“Эх нутгаа хамгаалъя” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймгийн Угтаалцайдам сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулав.

 

Тойм гаргасан НБД ........................ Б.Ууганцэцэг.

Оруулсан 2019-07-01 08:14:47
Үзсэн 25

Хэвлэх | Буцах