Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-07-02
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1. 08:30 цаг

  “ПД” ХХК-ийн хүсэлттэй “Шүүгчийн захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд гомдлыг хэрэгсэхгүй болгож, тус захирамжийг хэвээр үлдээв.

Даргалагч шүүгч Д.Нямбазар

2. 09:00 цаг

Б.О-ийн нэхэмжлэлтэй Б.Н-д холбогдох “Хүүхдийн асрамж тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

3. 10:00 цаг

  Б.Н-ийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Нямбазар

4. 10:20 цаг

  Д.М-ийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Нямбазар

5. 10:30 цаг

Н.Т-ийн нэхэмжлэлтэй Э.Б-д холбогдох “15296510 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хурал давхцсан, хариуцагч өвчтэй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

6. 14:00 цаг

  “Х” банкны нэхэмжлэлтэй “Г” ХХК, “БТ” ХХК-д холбогдох “6.340.020.796.44 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулахаар шүүх хуралдааныг хойшлуулав.  

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

7. 14:30 цаг

  П.Ц-ийн нэхэмжлэлтэй Ш.С-д холбогдох “15.435.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагчийн өмгөөлөгч нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.   

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

8. 16:00 цаг

  Т.Б-ийн нэхэмжлэлтэй Г.А-д холбогдох “6000000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг 

Оруулсан 2019-07-03 10:08:15
Үзсэн 26

Хэвлэх | Буцах