Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-07-04
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 7 дугаар сарын 04ий өдөр Пүрэв гараг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

 

Эхлэх: 09.00 цаг

            1.Налайх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Нямжав, Ч.Хулан нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ч.Нямжав, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Ч.Нямжав өмгөөлөгч Ш.Сарангэрэлийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

 

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Соронзонболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Соронзонболдын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд,

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Соронзонболд цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

 

3.  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 774 дүгээр шүүгчийн захирамжтай, Г.Өсөхжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцэхээр буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1499 дүгээр шүүгчийн захирамжтай, Ж.Наранбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ба.Эрдэнэбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 630 дугаар шийтгэх тогтоолтой, Л.Мөнгөнзулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Л.Мөнгөнзулын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Мөнгөнзул цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

6. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 426 дугаар шийтгэвэртэй, Н.Отгонбаатарт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг шүүгдэгч Н.Отгонбаатарын өмгөөлөгч Ю.Тогмидын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

7. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Дэлгэрмөрөнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Т.Дэлгэрмөрөнгийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Дэлгэрмөрөн цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

8. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1566 дугаар шүүгчийн захирамжтай, Ж.Баярбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ба.Эрдэнэбаатарын бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

9. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 314 дугаартай шүүхийн тогтоолтой, Д.Оюунбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Оюунбат, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Оюунбат цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

10. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.Жүгдэрнямд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцэхээр буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

11. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 366 дугаар шүүхийн тогтоолтой, Ч.Баатарчингист холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаав.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

12. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 211 дүгээр шүүхийн тогтоолтой, Б.Оюундэлгэр, Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Оюундэлгэр, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, З.Хүрэлсүх, М.Машбат, шүүгдэгч Ц.Батбилэг нар тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Б.Оюундэлгэрийн өмгөөлөгч М.Машбат шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

13. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Мөнх-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч С.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

14. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны 404 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Нямхишиг, Б.Цогтжаргал, Б.Сорболд, И.Хүслэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

15. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 846 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Гантулгад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

16. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолтой, А.Батжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Т.Жавхлантөгсийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцэхээр буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

17. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар  сарын 13-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Золбоод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Н.Золбоогийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ц.Оч

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас: 70007277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-07-04 17:56:52
Үзсэн 43

Хэвлэх | Буцах