Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-07-09
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 7 дугаар сарын 09ий өдөр Мягмар гараг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

 

Эхлэх: 09.00 цаг

            1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар  сарын 01-ний өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Оюунбаатар, У.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Оюунбаатарын өмгөөлөгч М.Машбат, З.Хүрэлсүх, Р.Пүрэвлхам, шүүгдэгч Ц.Батбилэгийн өмгөөлөгч Г.Бадамханд, Э.Нямдорж нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

 

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолтой, В.Батцэнгэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч В.Батцэнгэл, түүний өмгөөлөгч Х.Оюунсүрэн, М.Цогтбаатар, Ж.Саранцэцэг нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд,

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч В.Батцэнгэлийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн  шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

 

3.  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоолтой, Н.Баяндалай, Н.Мөнхбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Түвшинбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, Ш.Бадмаараг нар шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

 

             4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолтой, Л.Наранбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ш.Бат-Эрдэнэ

 

5. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Ариунаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Г.Ганхөлөгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

 

6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 697 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Болдбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Э.Отгондоржийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

 

7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1125 дугаар шүүгчийн захирамжтай, О.Ганхөлөгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Мөнгөншагайгийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

 

8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Алтанзаяад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Алтанзаяагийн өмгөөлөгч Ц.Амгаланбаатарын гаргарсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Алтанзаяа цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

 

9. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаартай шүүхийн тогтоолтой, Д.Хуучинхүүд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Хуучинхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

 

10. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Нямжав, Ч.Хулан нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ч.Нямжав, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Нямжав цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: О.Чулуунцэцэг

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 7 дугаар сарын 09ий өдөр Мягмар гараг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

 

Эхлэх: 09.00 цаг

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 295 дугаар шүүхийн тогтоолтой, Б.Гэрэлт-Одод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг  прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

 

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 547 дугаар шийтгэвэртэй, Д.Эрдэнэпүрэвт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Эрдэнэпүрэвийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

 

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 321 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Бэлэгсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Б.Отгонжаргалын өмгөөлөгч Д.Буянзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

 

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ны 738 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Пүрэвдоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

 

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 724 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Наранчимэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ц.Наранчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

 

6. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Мөнгөн-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор С.Батгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

 

7. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр  сарын 15-ны өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Жаргалсайхан, Хувьсгалт нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч Хувьсгалт, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

 

8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр  сарын 4-ний өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Хатанбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Хатанбаатар, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

 

9. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 412 дугаар шийтгэх тогтоолтой, М.Алтанцацралд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

 

10. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр  сарын 29-ний өдрийн 471 дүгээр шийтгэх тогтоолтой, Ц.Бат-Ирээдүй, Ц.Уранмандах нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ц.Бат-Ирээдүй, түүний өмгөөлөгч С.Ганбат, шүүгдэгч Ц.Уранмандах, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

 

11. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 505 дугаар шийтгэвэртэй, Ө.Батсайханд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зөрчилд холбогдогч Ө.Батсайханы гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Болорчимэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-07-09 17:43:29
Үзсэн 21

Хэвлэх | Буцах