Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-07-30
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 7 дугаар сарын 30ы өдөр Мягмар гараг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

 

Эхлэх: 09.00 цаг

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар  сарын 4-ний өдрийн 516 дугаар шийтгэвэртэй, Ц.Ууганбаярт холбогдох Зөрчлийн тухай хуулийн  5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Б.Нэргүйн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

2.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолтой, Э.Тамирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Э.Тамирын өмгөөлөгч П.Одонтунгалагын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд,

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Э.Тамирын өмгөөлөгч П.Одонтунгалагаас эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

 

3.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолтой, М.Дөлгөөн, Э.Анхбаяр, И.Билигсайхан, Б.Нямжаргал нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Э.Дөлгөөн, шүүгдэгч Э.Анхбаяр, түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий, Б.Дашдорж, шүүгдэгч Б.Нямдоржийн өмгөөлөгч Ч.Энхээ нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Анхбаяр, Б.Нямжаргал нар цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

4.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 88-ны өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолтой, М.Учралд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч М.Учрал, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул хүсэлтийг хангаж 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг

5.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 70 дугаар шүүхийн тогтоолтой, Х.Ядамсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Х.Ядамсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг

6.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Өнөржаргал, Ж.Гансүх, Б.Одхүү, Г.Ганхуяг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Ганхуягын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт  буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг

7.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 882 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Батцоожид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Ганбулганы бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

8. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 854 дүгээр шүүгчийн захирамжтай, Д.Нармандахад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Э.Бадралын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

9.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 545 дугаар шийтгэх тогтоолтой, А.Сүлдмөнхөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Золжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

 

10.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1085 дугаар шүүгчийн захирамжтай, В.Жамсранжавд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Бямбадагвын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

11.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 46 дугаар шүүхийн тогтоолтой, В.Сайн-Отгонд холбогдох хэргийг Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг холбогдогч В.Сайн-Отгоны гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 7 дугаар сарын 30ы өдөр Мягмар гараг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

Эхлэх: 09.00 цаг

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1956 дугаар шүүгчийн захирамжтай, Г.Шинэцогтод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг  прокурор Ц.Ганцэцэгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

2.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Ням-Энхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Дээшээгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

3.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1503 дугаар шүүгчийн захирамжтай, Э.Үүрцайхад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ц.Ариунтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

4.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны 121 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Мягмарсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Р.Бямбадаваа, Ж.Отгон, С.Тунгалаг, Б.Цэрэндолгор, Э.Тунгалаг, Ж.Баасандорж, Э.Зоригбаяр, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

5.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 483 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Сүмбэрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Н.Сүмбэрийн өмгөөлөгч Ч.Атарболдын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун

6.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Энхболд, С.Батбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч С.Батбаяр, шүүгдэгч Б.Энхболд, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Энхболд, С.Батбаяр нар цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун

7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар  сарын 14-ний өдрийн 1137 дугаар шүүгчийн захирамжтай, Ц.Жамбаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ц.Гансүлдийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун

8.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 989 дүгээр шийтгэх тогтоолтой, Ө.Батбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ө.Батбаярын өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун

9.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 168 дугаар шүүгчийн захирамжтай, Д.Бямбасүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Хурцын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ

10.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 469 дүгээр шийтгэх тогтоолтой, Э.Мөнхжинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ш.Хосбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ

 

11.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр  сарын 25-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Хүрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Хүрэлийн өмгөөлөгч Б.Зулбаярын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ

12. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр  сарын 17-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Мөрөнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ш.Насанжаргалын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч З.Ганчимэг нарын гаргасан гомдлыг тус тус үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас: 70007277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-07-30 17:24:17
Үзсэн 28

Хэвлэх | Буцах