Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-08-01
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 8 дугаар сарын 1ий өдөр Пүрэв гараг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

 

Эхлэх: 09.00 цаг

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар  сарын 8-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоолтой. Г.Тодрол, Д.Билгүүн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Тодрол, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, шүүгдэгч Д.Билгүүн нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Тодрол, Д.Билгүүн нар цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1073 дугаар шүүгчийн захирамжтай, Б.Аваргад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ц.Хашбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд,

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  5 дугаар сарын 29-ний өдрийн 442 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Тодзаяад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 23 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Тодзаяа, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, Т.Багахүү нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Л.Дарьсүрэн

 4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Бүргэдэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Мөнхжаргал, Л.Энх-Амгалан нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Мөнхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 920 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Болдбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Г.Ганбулганы бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 8 дугаар сарын 1ий өдөр Пүрэв гараг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

Эхлэх: 09.00 цаг

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 811 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Амаржаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг  шүүгдэгч Б.Амаржаргалын өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

2. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 523 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Цэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ж.Цэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Цэцэг цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Насанжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Батбямбын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны 495 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Гүнчин-Ишид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Гүнчин-Ишийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

5. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Чинбат, Б.Мэргэнбаатар, Т.Машбат нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Нямхүүгийн өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан  гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

6. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Лхагвасүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Х.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, Ч.Хүрэлбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

7. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар  сарын 21-ний өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоолтой, А.Даваадоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Б.Дэлгэрдалайгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

8. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 413 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Наранцацралд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Э.Наранцацралын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

9. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1074 дүгээр шүүгчийн шүүгчийн захирамжтай, Д.Цэрэндулам, У.Ганхөлөг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Д.Оюунгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас: 70007277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-08-01 16:28:19
Үзсэн 53

Хэвлэх | Буцах