Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-08-01
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр

1. 09:00 цаг

Шүүгдэгч О.Лхамсүрэн, Ж.Батбаяр нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Лхамсүрэн, Ж.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лхамсүрэнд 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Батбаярт 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял тус тус оногдуулав.

Даргалагч шүүгч Н.Идэр

2. 10:30 цаг

Шүүгдэгч У.Ёндонжамцад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч У.Ёндонжамцыг Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ёндонжамцад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Даргалагч шүүгч Н.Идэр

Оруулсан 2019-08-05 13:52:28
Үзсэн 21

Хэвлэх | Буцах