Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-08-06
Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 8 дугаар сарын 6ы өдөр Мягмар гараг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

 

Эхлэх: 09.00 цаг

            1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар  сарын 10-ны өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолтой, М.Нямдорж, Б.Мандахбаяр, Б.Билгүүн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Билгүүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, Г.Сүхээ, шүүгдэгч М.Мандахбаярын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, О.Баяраа, Б.Тэнгис нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мандахбаяр, Б.Билгүүн нар цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд:  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

2. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 921 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Батхуягт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Батхуягийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд,

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Батдэлгэрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Т.Баярдалайгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

             4. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Амарсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ц.Амарсайханы өмгөөлөгч Я.Баярсайханы гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

5. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 588 дугаар шийтгэвэртэй, Б.Нямдаваад холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зөрчилд холбогдогч Б.Нямдаваагийн өмгөөлөгч Ц.Батбаярыг гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: С.Соёмбо-Эрдэнэ

6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 909 дүгээр шийтгэх тогтоолтой, А.Намхайдоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч А.Намхайдоржийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

7. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 978 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Алтангэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Алтангэрэлийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

8. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолтой, Л.Ихбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Л.Ихбаярыг гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Л.Ихбаяр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

9. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 244 дүгээр шийтгэвэртэй, Г.Баасанд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Даваажавын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Прокурор Б.Цэцэгмаа шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтны оролцуулах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 8 дугаар сарын 06ы өдөр Мягмар гараг

 2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

Эхлэх: 09.00 цаг

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолтой, Э.Тамирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг шүүгдэгч Э.Тамир, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бямбадоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч Ц.Энхсайханы гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

3. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 481 дүгээр шийтгэх тогтоолтой, Ү.Даваасүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Н.Батсайхан

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний 678 дугаар шийтгэх тогтоолтой, Л.Бат-Эрдэнэд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Л.Бат-Эрдэнийн өмгөөлөгч У.Сайнбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Бат-Эрдэнэ цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 850 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Төмөртогоод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Т.Төмөртогоогийн өмгөөлөгч Б.Батсүхийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Т.Төмөртогоо нь шүүх хуралдаанд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн тул шүүх хуралдааны ажиллагааг хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун

6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 979 дүгээр шийтгэх тогтоолтой, Ж.Шижирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ж.Шижир, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Оюунчулуун

7. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар  сарын 28-ны өдрийн 386 дугаар шийтгэх тогтоолтой, М.Учралд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч М.Учрал, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг

8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1200 шүүгчийн захирамжтай, С.Төгөлдөр, Г.Амартүвшин нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ш.Нямдоржийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг

9. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 606 дугаар шийтгэвэртэй, Б.Дөлгөөнд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Дөлгөөний гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Ж.Эрдэнэчимэг

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас: 70007277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-08-06 17:03:10
Үзсэн 21

Хэвлэх | Буцах