Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-08-06
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

1.09:00 цаг

Ж.О-ийн хүсэлттэй “Э.Энхжаргалыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Нямбазар

2. 09:20 цаг

Д.Г-ийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Нямбазар

3. 09:30 цаг

Л.Э-ийн хүсэлттэй “Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

4. 09:40 цаг

С.М-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-д холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Нямбазар

5. 09:50 цаг

Н.Ц-ийн хүсэлттэй “Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч З.Тунгалагмаа

6. 11:00 цаг

“З” ломбардны нэхэмжлэлтэй, Г.П-д холбогдох “2.550.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд Хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, нэхэмжлэгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч Ерөнхий шүүгч Д.Нямбазар

7. 14:00 цаг

Х.Б-ийн нэхэмжлэлтэй, Ш.О-д холбогдох “2.060.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч З.Тунгалагмаа

Оруулсан 2019-08-07 12:04:52
Үзсэн 22

Хэвлэх | Буцах