Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-08-13
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 8 дугаар сарын 13ы өдөр Мягмар гараг

2 дугаар давхарын шүүх хуралдааны танхим

 

Эхлэх: 09.00 цаг

            1.Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар  сарын 18-ны өдрийн 169 дүгээр шүүгчийн захирамжтай, Ц.Есөнтөмөр, Ш.Бум-Эрдэнэ, А.Насанбуян нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор С.Цэрэндалайгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд:  Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

          2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 422 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Баттөгсөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ч.Баттөгсийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ж.Уранчимэг нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд,

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

            3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1242 дугаар шүүгчийн захирамжтай, Т.Буяннэмэхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор С.Мөнхтулгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийн шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

             4. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолтой, А.Шинэзулд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч А.Шинэзулын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүгдэгч А.Шинэзул шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

          5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 1238 дугаар шийтгэвэртэй, А.Ууганбаяр, Си-1 телевиз Чаннел-уан ХХК нарт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго, Б.Үйлсдэлгэр нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Эрх бүхий албан тушаалтаны гаргасан шийтгэлийн хуудсыг хянасан анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, холбогдох зөрчлийн хэргийг хэрэг бүртгэлд буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Алдар

         6. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 528 дугаар шийтгэх тогтоолтой, О.Бат-Очирт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сүрэн, шүүгдэгч О.Бат-Очирын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

 

           7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолтой, М.Мөнх-Очир, Ч.Цэнгүүн, Г.Анхбаяр, С.Сүхбат нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ч.Цэнгүүн, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч С.Сүхбат нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүгдэгч Ч.Цэнгүүн шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

 

           8. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Бат-Эрдэнэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

 

            9. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолтой, Л.Ихбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Л.Ихбаярыг гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

      10. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 244 дүгээр шийтгэвэртэй, Г.Баасанд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Даваажавын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Зөрчилд холбогдогч Г.Баасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааны ажиллагааг 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдөр хүртэл хойшлуулсан.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас: 70007277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-08-12 17:51:17
Үзсэн 36

Хэвлэх | Буцах