Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-08-29
Шүүх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 8 дугаар сарын 29ий өдөр Пүрэв гараг

1 дүгээр давхарын шүүх хуралдааны танхим

Эхлэх: 09.00 цаг

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр шийтгэх тогтоолтой, Б.Энхцэцэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Энхцэцэг, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Н.Солонго нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

 

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Өрнөндэлгэрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Б.Өрнөндэлгэрийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Өрнөндэлгэр цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

 

3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Санжаахандад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Ц.Батбямбын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Шүүхийн тогтоолд: Шүүгдэгч Г.Санжаахандын өмгөөлөгч О.Анхбаяр хүсэлт ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааны ажиллагааг жич товлон зарлахаар хойшлуулав.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

 

4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 606 дугаар шийтгэвэртэй, Т.Батбилэгт холбогдох Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогч Т.Батбилэг, түүний өмгөөлөгч Г.Бадамцэрэн нарын тус тус гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: М.Пүрэвсүрэн

5. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Олонцоожид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Олонцоожийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүгдэгч Д.Олонцоожид шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ

6. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 703 дугаар шийтгэх тогтоолтой, О.Батболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч О.Батболдын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ

7. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1150 дугаар шүүгчийн захирамжтай, Г.Тэмүүжинд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ

8. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1063 дугаар шийтгэх тогтоолтой, М.Галмандахад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ

9. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 489 дүгээр шийтгэвэртэй, А.Отгонжаргалд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн зөрчлийн хэргийг холбогдогч А.Отгонжаргалын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Г.Есөн-Эрдэнэ

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн тойм

2019 оны 8 дугаар сарын 29ий өдөр Пүрэв гараг

  2  дугаар давхарын шүүх хуралдааны танхим

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 244 дүгээр шийтгэвэртэй, Г.Баасанд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ирүүлсэн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Даваажавын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Очмандах

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 715 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Гомбодоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Г.Гомбодоржийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолтой, Ү.Баярмагнайд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүгдэгч Ү.Баярмагнай шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1021 дүгээр шийтгэх тогтоолтой, Д.Хүрэлбаатар, Д.Пүрэвжав нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Д.Пүрэвжавын өмгөөлөгч Д.Баттулга, Д.Хишигбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 516 дугаар шийтгэх тогтоолтой, С.Гантөмөрт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 11.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч С.Гантөмөр, түүний өмгөөлөгч Б.Золзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

/шүүгдэгч С.Гантөмөр шүүх хуралдаанд цахим сүлжээгээр оролцов/

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

6. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1109 дүгээр шийтгэх тогтоолтой, Т.Байгалмаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэмөнхийн гаргасан  гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

7. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Тэмүүлэн, А.Сүхбат, Д.Хатанбаатар, Ц.Анхбаяр, Х.Энхтүвшин, Б.Баасан-Очир нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгч Ц.Анхбаярын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

8. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 599 дүгээр шийтгэвэртэй, Б.Доржпаламд холбогдох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ирүүлсэн хэргийг холбогдогч Б.Доржпаламын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мягмаржав

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Утас: 70007277

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оруулсан 2019-08-29 16:49:47
Үзсэн 34

Хэвлэх | Буцах