Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-09-05
Шүүх Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхээр 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр

хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тойм

2019.09.05                                                                                                                Дархан сум

              1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 644 дүгээр шийдвэртэй, Б.Мэндбаярын нэхэмжлэлтэй Дархан цалам ББСБ-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

              2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 320 дугаар шийдвэртэй, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр магадлалтай Дархан цалам ББСБ-ын нэхэмжлэлтэй Т.Тунгалаг_ Б.Ганхуяг нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэж, Хүсэлтийг хангахаас татгалзсан.

              3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр шийдвэртэй, “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Дархан гурил тэжээл” ХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд

оролцогчдын талаарх мэдээлэл

Давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нийт хэргийн тоо

ДЗШ-ны журмаар хэргийг нь шийдвэрлэхэд оролцсон хэргийн оролцогчдын тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргасан хүний тоо

ДЗШ-ны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй хүний тоо

Нүүдэллэн ажилласан эсэх

3

9

-

9

-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул

Оруулсан 2019-09-05 13:19:07
Үзсэн 21

Хэвлэх | Буцах