Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-09-05
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2019.09.05

1. 09:30-10:10

М.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй З.Мөнхбатад холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

2. 11:00-11:20

Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй Поми ХХК-нд холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 245,089,689.24 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

3. 11:00-11:40

М.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй ДУА-ын боловсрол, соёл урлагийн газрын дарга Б.Гантулгад холбогдох “Тэтгэмж 4,163,100 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

4. 13:50-15:10

Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг дарга, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчоод холбогдох “Төрийн байгууллагын орон сууц хувьчлалын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

5. М.Сарнай, Б.Цэцэгдарь, М.Саруул нарын нэхэмжлэлтэй “Алтанбилэг” ХХК-нд холбогдох “Мэргэжлийн бус компани болохыг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Даргалагч шүүгч М.Оюунцэцэг

6. 15:40-16:20

Л.Лхаасүрэнгийн нэхэмжлэлтэй Малын удмын сангийн Үндэсний төвд холбогдох “Төрийн албаны тухай хуульд заасан 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 29,628,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд хангаж шийдвэрлэв.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

Оруулсан 2019-09-05 18:18:53
Үзсэн 5

Хэвлэх | Буцах