Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-09-06
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2019.09.06

1. 09:30-11:10

ХХААЯамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэхэмжлэлтэй Дархан гурил тэжээл ХК-нд холбогдох “2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №2009/1/01 тоот “Хүнсний улаан буудай хадгалуулах” гэрээгээр хадгалуулсан 8900 тн улаан буудайн үнэ 3 115 000 000 төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Буудай 11/17 дугаартай “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авсан 10 000 тн улаан буудайн үнэ 3 500 000 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 457 450 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 35 362 250 төгрөг нийт 7 107 812 000 төгрөг гаргуулах, хариуцагч Дархан Гурил тэжээл ХК-ийн “Стандартын шаардлага хангаагүй улаан буудай хадгалуулсны улмаас компаны өмчлөлийн элеваторт учирсан хохирол 4 444 872 930 төгрөг, 2009.09.18-ны Хадгалалтын гэрээний дагуу хадгалалтын хөлсний үлдэгдэл 730 300 000 төгрөг, 2011.10.14-ний “Хүнсний улаан буудайг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нотлох баримтын шаардлага хангуулахаар шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч шүүгч Д.Алтантуяа

Оруулсан 2019-09-06 17:08:09
Үзсэн 6

Хэвлэх | Буцах