Шүүх хуралдааны тойм

Огноо 2019-09-07
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр

1. 10:00 цаг       

Шүүгдэгч Т.Машбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, 900 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгов.

Даргалагч шүүгч З.Төмөрхүү.

2. 14:00 цаг       

Шүүгдэгч Д.Лувсандоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулав.

Даргалагч Ерөнхий шүүгч Я.Туул.

Оруулсан 2019-09-10 09:11:22
Үзсэн 3

Хэвлэх | Буцах